№504 Содномын Нарангэрэл
"Хөдөөгийн баясгалан" киноны Халтар царайт Гунгаа хүүд хэн тоглосныг мэдэх үү?
Зохиогч Д.Золбаяр ·
"Хөдөөгийн баясгалан" киноны Халтар царайт Гунгаа хүүд хэн тоглосныг мэдэх үү?
Содномын Нарангэрэл 1954 онд Хэнтий аймгийн Гурванбаян суманд төржээ.
1970-1974 онд Хөгжим бүжгийн дунд сургуулийн ардын бүжгийн ангид суралцаж төгссөн.
1974 оноос Улсын Ардын Дуу Бүжгийн Чуулгад бүжигчин,
1983-2002 онуудад ХБДуС-ийн ардын бүжгийн багш
2005-2010 онд СУИС-д багшилж байгаад өндөр насны тэтгэвэрт гарчээ.
1974 он "Хөдөөгийн баясгалан" Гунгаа
1975 он "Мартагдашгүй намар" оюутан
1989 он "Цам" баримтат уран сайхны кинонд бүжигчин.
Насаараа урлагийн төлөө зүтгэсэн С.Нарангэрэл гуай төрийн өндөр шагнал хүртээгүй ч залуу насаа кино хальсанд мөнхөлсөн азтай нэгэн билээ.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №504.