№518 Д.Шийтэр
"Хүний мөр" кинонд Чинбат архинд ороод баларч явахад Думаа хэмээх бага ангийн багш эмэгтэй өөд татаж авдаг шүү дээ. Тэр багш бүсгүйд Д.Шийтэр гэдэг эмэгтэй тогложээ. Харамсалтай нь энэ хүний талаар ямар ч мэдээлэл олж чадсангүй ээ.
Зохиогч Д.Золбаяр ·

1962 он "Түмний нэг-2" Думаа
1965 он "Хүний мөр" Думаа
Дашрамд сонирхуулахад 11 сарын 26-нд буюу Улс тунхагласны баярын өдөр "Түмний нэг-2" хэмээх хаагдсан хувилбарыг нь Үндэсний Олон Нийтийн телевизээр үзэж сонирхоорой.
Баярлалаа та бүхэнд. Шийтэр гуай 33-р сургуулийн үйлчлэх хөдөлмөрийн багш, мөн Пионерийн ордоны багш байсан гэнээ.
Хайрт ээжийг минь дурссан пост оруулсанд их баярлалаа. Ээж минь Ардын дуу бүжгийн чуулгад бүжигчин, Пионерийн ордон, 11, 33-р сургуульд багшилж байгаад тэтгэвэрт гарсан. 2020 онд 88 насандаа бурxан болсон.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №518.