№519 Ойдовжамцын Энхтуул
Ойдовжамцын Энхтуул 1967 онд Улаанбаатар хотод төрсөн.
Зохиогч Д.Золбаяр ·
Ойдовжамцын Энхтуул 1967 онд Улаанбаатар хотод төрсөн.
1985-1989 онд УБДС-ийн кино драмын ангийг жүжигчин мэргэжлээр төгсөөд УДЭТ-т жүжигчнээр томилогдон ажилласан. Одоо гадаадад амьдарч байгаа байх шүү.
1988 он "Хэцүү даалгавар" Цэцэгээ
1990 он "Бүлээн нурам" Мэсү
1992 он "Найрын ширээний ууц" Саран
1994 он "Зул" сувилагч
1996 он "Хөмүчи мэргэн" эх
2011 он "Гэр" ОАУСК
2017 он "Амьдралоги"
2021 он "Худалдагч охин" зэрэг кинонуудад тогложээ.
1996 онд бүтээгдсэн "Хөмүчи мэргэн" кино бол казакстаны киночид манайд ирж хийсэн кино билээ. Хэд хэдэн монгол жүжигчид тоглосон "Стрелок Хумучи" гэдэг орос нэртэй энэ кино олдохгүй байгаа нь харамсалтай.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №519.