№529 Мөнх-Эрдэнэ
Нэгэн авъяаслаг жаал 1990-ээд оны хэд хэдэн кинонд тогложээ.
Зохиогч Д.Золбаяр ·
Нэгэн авъяаслаг жаал 1990-ээд оны хэд хэдэн кинонд тогложээ.
Эрдэнэтогтохын Мөнх-Эрдэнэ 1981 онд Улаанбаатар хотод төрсөн.
2002 онд "Улаанбаатар" дээд сургуулийг,
2004 онд ШУТИС-ийн КТМС-ийг маркетинг менежментийн мэргэжлээр төгсөөд "Номин холдинг" компанид ажилладаг бололтой.
1989 он "Даль хагдрах цагаар" Галхүү
1992 он "Буяны нүгэл" Мөнхтэнгэр
1993 он "Ам цагаан хулгана" Содном эдгээр дүрүүдийг кино урлагт бүтээжээ.
Г.Жигжидсүрэн гуайн "Монгол киноны нэвтэрхий толь"-д Мөнх-Эрдэнэ хүүг 1997 онд бүтээгдсэн "Хэцүү ван Тогтохтөр" киноны Хурц вангийн агь Төмөрбатын дүрд тоглосон гэж бичжээ. Уг киноны маш муу бичлэг надад олдсон бөгөөд түүнээс харахад төстэй боловч 16 настайдаа тоглосон гэхэд арай л жаахан хүүхэд харагдана. Иймээс арын титрийг нь шүүж харахад Э.Мөнхтулга гэж нэр байсан тул Мөнх-Эрдэний төрсөн дүү байж магад гэж бодлоо. Мэддэг таньдаг хүмүүс хэлж өгч туслана уу.
"Хэцүү ван Тогтохтөр" киноны зургийг ч хойно хавсаргалаа.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №529.