№530 Шажинбатын Буянгэрэл
"Санаж яваарай" киноны сэтгэлт бүсгүй Оюунаад Ш.Буянгэрэл хэмээх авъяаслаг эмэгтэй тогложээ.
Зохиогч Д.Золбаяр ·
"Санаж яваарай" киноны сэтгэлт бүсгүй Оюунаад Ш.Буянгэрэл хэмээх авъяаслаг эмэгтэй тогложээ.
Шажинбатын Буянгэрэл 1959 онд Хөвсгөл аймгийн Хатгал суманд төржээ.
1978 онд УБДС-ийг төгссөн хэмээн бичигдсэн боловч кино драмын ангийг төгсөгчдийн дунд нэр нь байхгүй байна. Тиймээс өөр мэргэжлээр төгссөн байж болзошгүй.
1978-1979 онд Монгол Кино үйлдвэрийн жүжиг ангид дагалдан жүжигчин,
1979-1994 онд Хүүхэд Залуучуудын Театрт жүжигчин байжээ.
1983 он "Санаж яваарай" Оюун
1988 он "Уул усны үр сад" Дунгармаа
1999 он "Амьдралын урсгал" Дэжидийн дүрүүдийг кино урлагт бүтээжээ.
Харамсалтай нь энэ авъяаслаг эмэгтэй эрт бурхан болсон юм байна.
Өөр кинонд тоглосон байж болзошгүй.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №530.