№532 Дамдингийн Цоодол
Дамдингийн Цоодол 1967 онд Хөвсгөл аймгийн Галт суманд төрсөн.
Зохиогч Д.Золбаяр ·
Дамдингийн Цоодол 1967 онд Хөвсгөл аймгийн Галт суманд төрсөн.
1989 онд УБДС-ийг жүжигчин мэргэжлээр төгсөөд Монголын Үндэсний Телевизэд нэвтрүүлэг хийж байсан. Одоо Чөлөөт Уран Бүтээлч .
1992 он "Цөвүүн цагийн Богд" Рэгжийбуу лам
1994 он "Би эндээс явахгүй" эмч Жамц
Д.Цоодолын хөдөлмөрийг төр засаг үнэлж МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнасан билээ.
Жич: Энэхүү постонд дурьдсан "Би эндээс явахгүй" кино сураггүй алга болсон байтал саяхан нэг хүн хувийн архиваасаа муу боловч бичлэг олж НүүрНом-д оруулсан нь зураг харах боломжийг бидэнд олгов.
Мөн "Цөвүүн цагийн Богд" кино архивт ч, хүн хүмүүст ч байхгүй болсон нь харамсалтай. 35 мм-ийн плёнкоор бүтээсэн уг киног Японы Фукуокагийн кино наадамд оруулахын тулд англи хадмал орчуулга шаардлагатай болж л дээ. Манай Монгол Кино үйлдвэрт кинонд хадмал орчуулга хийх боломжгүй тул Оросын Свердловск хотын кино студид хадмал орчуулгатай нэг хувь хувилуулж авсан бөгөөд түүгээрээ Фукуокагийн кино наадамд оролцсон ажээ. Одоо тэр хувиас л дижитал болгон хуулах хөрөнгийн асуудлыг шийдчихвэл Монголын үзэгчдийн хүртээл болох боломж байна даа.
Миний энэхүү постондоо оруулсан зураг бол 2000-аад оны үед хоёр ангит уг киног багасгаж нэг анги болгоод DVD болгосон хувиас авсан зураг болно. (Резолюшн нь 854×480)
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №532.