№538 Хоролсүрэнгийн Довчин
Социализмын үед киноны титрийг бичихдээ зохих дараалалын дагуу журамтай бичдэг байсан. Хэдийгээр ийм цэгцтэй байсан хэдий ч учир дутагдалтай тал байсаан. Тэр нь юу вэ гэвэл негатив монтажчин, лабораторийн ажилчдын нэрийг бичдэггүй байсан…
Зохиогч Д.Золбаяр ·
Социализмын үед киноны титрийг бичихдээ зохих дараалалын дагуу журамтай бичдэг байсан. Хэдийгээр ийм цэгцтэй байсан хэдий ч учир дутагдалтай тал байсаан. Тэр нь юу вэ гэвэл негатив монтажчин, лабораторийн ажилчдын нэрийг бичдэггүй байсан нь харамсалтай. Мөн тэдэн шиг нэрээ бичүүлэлгүй үлддэг хэсэг бүлэг хүмүүс бол дуу оруулсан жүжигчид билээ.
Орчуулгын киноны жүжигчин буюу Монгол Кино үйлдвэрийн жүжиг ангийн жүжигчин Довчин хэмээх энэ авъяаслаг эмэгтэй монголын болон орчуулгын олон кинонд дуу оруулсан боловч маш цөөн кинонд дүрсээ үлдээсэн байх юм.
1963 он "Аман хуур" жижүүр
1968 он "Нийслэл хүү" малчин... өөр кинонд оролцон тоглосон байж магадгүй. Энэ хүний түүх намтарыг мэддэг хүн байвал хэлж туслаарай.
Эрэгтэй хүүхдийн дууг гайхалтай хийдэг байсан энэ хүний тухай ном товхимолд ч дурьдаагүй байх юм. Эпизодонд тоглосон хоёрхон киноных нь титрт ядаж овогийнх нь эхний үсгийг ч бичээгүй нь харамсалтай.
Өвөө маань Сэрээнэнгийн Зул 37 онд хэлмэгдээд
Ээж маань эхээрээ овоглож Хоролсүрэнгийн Довчин болсон
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №538.