№539 Дорлигийн Дагва
"Гологдсон хүүхэн" киноны На захирагчид БНМАУ-ын хөдөлмөрийн баатар, гавъяат багш хүн тогложээ.
Зохиогч Д.Золбаяр ·
"Гологдсон хүүхэн" киноны На захирагчид БНМАУ-ын хөдөлмөрийн баатар, гавъяат багш хүн тогложээ.
Дорлигийн Дагва 1916 онд Завхан аймгийн Цэцэн-Уул суманд төрсөн. Гэрийн сургалтаар бичиг үсэг сурч хошууны тал бичээчээр хөдөлмөрийн гараагаа эхэлжээ
1930 онд Завхан аймгийн Түдэвтэй, Завханмандал суманд соёлын довтолгооны багшаар ажиллаж,
1932 онд Улиастай дахь аж ахуйн сургуульд,
1934-1937 онд Улаанбаатарт Багшийн сургуульд суралцаж төгсгөжээ.
1937 онд Улаанбаатар хотын үлгэр жишээ бага сургуульд багш болж улмаар Завхан аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад багш, захирлаар 40 гаруй жил ажилласан байна.
1967 онд гавъяат багш,
1975 онд БНМАУ-ын хөдөлмөрийн баатар цолоор тус тус шагнагджээ.
Гавъяа шагналууд хүртэхээсээ өмнө буюу 1961 онд "Гологдсон хүүхэн" киноны На захирагчийн дүрд тоглосон нь түүний дүр төрхийг кино хальсанд мөнхөлсөн байна.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №539.