№540 С.Алтанхуяг
"-Ах аа та сахалаа битгий ав. Таньд сайхан зохидог шүү дээ. Харин минийх иймхэн..." гэдэг залууд Монгол кино үйлдвэрийн туслах найруулагч С.Алтанхуяг гэдэг залуу тогложээ.
Зохиогч Д.Золбаяр ·
"-Ах аа та сахалаа битгий ав. Таньд сайхан зохидог шүү дээ. Харин минийх иймхэн..." гэдэг залууд Монгол кино үйлдвэрийн туслах найруулагч С.Алтанхуяг гэдэг залуу тогложээ.
Мөн тэрээр "Өнөр бүл" киноны туслах найруулагчаар ажилласан төдийгүй олны хэсэгт ч ороод амжжээ.
1980 он "Эхлэл" Жаргал
1980 он "Өнөр бүл" олны хэсэг
Энэ хүний талаар өөр мэдээлэл олоогүй болно.
Доржсүрэн Тунгалаг
С.АЛТАНХУЯГ- Манай МҮОНТВ-ийн болон ТELEKИНО үйлдвэрийн уран сайхны удирдагч,Eрөнхий найруулагч агсан Дагвын Содномын Том хүү нь.Дандаа инээмсэглэж явдаг сэргэлэн Хүү зүрх нь зогсож зуурдаар бурханы оронд явсан
1987 онд Сонсголонд АА-н 242-р ангид цэрэгт очиход тэр ангид ахлагч цолтой ажиллаж байсан.
Балжинням гуайн "Мөнх тэнгэрийн хүчин дор" кинонд туслахаар ажиллаж байсан. Дандаа инээж явдаг залуу байсан даа.
Эх сурвалж: Д.Золбаяр, нийтлэл №540.