А.Эринхүү
Д.Жигжид гуайн 1977 онд найруулсан "Хөх ногооны униар" кинонд тууварчин Лхагваа гэдэг дүрд тоглосон энэ хүний талаар мэдэх нэг нь бичиж туслана уу. Оролцон тоглогчид гэсэн нэрэн дотор л байгаа даа.
Зохиогч Д.Золбаяр ·
Д.Жигжид гуайн 1977 онд найруулсан "Хөх ногооны униар" кинонд тууварчин Лхагваа гэдэг дүрд тоглосон энэ хүний талаар мэдэх нэг нь бичиж туслана уу. Оролцон тоглогчид гэсэн нэрэн дотор л байгаа даа.
Энэ хүн өөр кинонд тоглосон болов уу?
Жигжид гуай хөдөө орон нутгийн мэргэжлийн байгууллагаас хүмүүсийн олж тоглуулахдаа гарамгай найруулагч байсан билээ. Энэ киноны гол дүр Даваад Ховдын театрын жүжигчин Ч.Дашзэвэг гуайг тоглуулаад жүжигчин Н.Дагийранз гуайгаар дууг нь оруулсан байдаг.
Дагийранз гуай "...Манай нутгийн ТУЙВАРЧИН Лхагваа..." гэж настай хүмүүсийн ярьдаг аялгаар дуу оруулсан байдаг нь хөдөөний өвгөний дүрийг улам сайхан үнэмшилтэй болгосон билээ.
- Налайхын Соёлын ордоны дууны багш А.Эринхүү гэдэг хүн юм байна.
1977 он "Хөх ногооны униар" тууварчин Лхагваа
1985 он "Галын урсгал" мастер Цэвээний дүрд тус тус тогложээ.
Ганбат Б.
Алагтогоогийн уурхайн самосвалын жолооч байсан гэдэг..Налайхад амьдарч ордонд ажилладаг байсан.. Налайхын сүлд дууны аяыг зохиосон хүн..Жүжигчин Ч.Хүрэл ойрын төрөл бил үү Налайхад гэрт нь их ирдэг байсан...
Эх сурвалж: Д.Золбаяр.