Аюурын Цэрэндэндэв
Халхын сайхан Юндэн гэгддэг БНМАУ-ын гавъяат жүжигчин Аюурын Цэрэндэндэв гуайн тухай хэдэн үг хэлье.
Зохиогч Д.Золбаяр ·
Халхын сайхан Юндэн гэгддэг БНМАУ-ын гавъяат жүжигчин Аюурын Цэрэндэндэв гуайн тухай хэдэн үг хэлье.
Анхны Юндэнд тоглож байсан Цэрэндэндэв гуайг "Цогт тайж" киноны Арслан тайжид тоглосныг үзэгчид сайн мэднэ.
Цэрэндэндэв гуай Арслан тайжаас гадна "Хил дээр гарсан хэрэг" киноны байлдагч Болдын дүрд мөн тогложээ. Мөн "Сүхбаатар" кинонд зөвлөлтийн жүжигчин Свердлин Сүхбаатар жанжинд тоглохдоо мэдээж монгол хүн шиг морь унаж чадахгүй байсан гэнэ лээ. Ингээд Свердлиний орлон тоглогчоор Цэрэндэндэв тоглож Сүх жанжины дүрийг бүтээлцэж явжээ.
Мэдээж төв театрт жүжигчин байсны хувьд маш олон жүжигт тоглосоон. Би зөвхөн кинонд хамаатай мэдээллүүдийг тавьж байгаа тул энэ удаа түр орхиод нэг хачирхалтай зүйл анзаарснаа та бүхэнтэй хуваалцах гэсэн юм.
Дээр дурьдсан хоёр кино нь 1942, 1945 онуудад дэлгэцэнд гарсан. Гэтэл Цэрэндэндэв гуай 40 гаран жил кинонд тоглоогүй завсарлаад 1983 онд Б.Жамсран найруулагчийн "Ингэх гээд байсан юм" кинонд ойн цагдаа өвгөнд тогложээ.
1941 он "Сүхбаатар" орлон тоглогч
1942 он "Хил дээр гарсан хэрэг" Болд
1945 он "Цогт тайж" Арслан тайж
1965 он "Хүний мөр" офицер
1983 он "Ингэх гээд байсан юм" ойн цагдаа Дондог эдгээр дүрийг л кино хальсанд үлдээжээ.
Ийм сайхан авъяастай жүжигчин хамаг сайхан насандаа кинонд тоглож бидэн дүрээ үлдээсэн бол гэж харамсах сэтгэл төрж байна.
Эх сурвалж: Д.Золбаяр.