Буучийн Жигмиддорж
Б.Жигмиддорж гуайг үзэгчид нэрээр нь сайн мэдэхгүй байх аа. "Цогт тайж" киноны Гүен баатар гэвэл бүгд уулга алдана даа.
Зохиогч Д.Золбаяр ·
Б.Жигмиддорж гуайг үзэгчид нэрээр нь сайн мэдэхгүй байх аа. "Цогт тайж" киноны Гүен баатар гэвэл бүгд уулга алдана даа.
"Сүхбаатар" кинонд Эрдэнэ гүн, Баяр гүн нар олон цэрэгтэйгээ ганц гэрт давхиж ирээд гарч ирсэн өвгөнд амаа таглуулаад баахан бууддаг хэсэг байдаг шүү дээ. Хүүхэд байхад хөөрхий өвгөнийг өвөрдөж бас зоригийг нь биширч хүмүүжсээн бид.
Тэр өвгөнд Жигмиддорж гуай тоглосон юм байна. 31-хэн настайдаа шүү дээ...
Буучийн Жигмиддорж гуай 1910 онд одоогийн Төв аймгийн Эрдэнэсант суманд төржээ.
1933-1941 онд цэргийн алба хааж, 1941 оноос хойш насандаа суутлаа Драмын театрт ажиллажээ. Дунд нь 1955-1964 онуудад Ховдын ХДТ, УБТЗ-ын соёлын ордонд найруулагч хийж байсан байна.
Бидэнд үлдсэн түүний намтар ердөө л энэ...
1942 он "Сүхбаатар" өвгөн
1945 он "Цогт тайж" Гүен баатар
1957 он "Сэрэлт" лавлаа өвгөн
1961 он "Гологдсон хүүхэн" Бороохой
1964 он "Тус биш ус" Өлзий
1965 он "Ус" өвгөн
1971 он "Дайсны цэргүүд ээ сонсоцгоо" эрдэмтэн өвгөн
Кинонд ийм л дүрүүдтэй.
Театрт ороод тавхан жилийн дараа буюу 1946 онд Улсын Алдарт Гавъяат жүжигчин цолоор шагнагдаад 1983 онд бурхан болтлоо өөр цол гуншин нэмээгүй байх юм.
Яагаад өөр олон кинонд тоглоогүй юм болдоо???
Эх сурвалж: Д.Золбаяр.