Б.Нямбуу
Энэ удаа ямар ч мэдээлэлгүй жүжигчнийг танилцуулж байгаа даа хүлцэл өчие өө. 1971 он хүртэл Ажилчны соёлын ордонд жүжигчин байсан гэхээс өөр мэдээлэлгүй энэ хүн бол "Элбэг дээл" киноны нөхөрт тоглодог жүжигчин Б.Нямбуу юм. 1960 он "Элбэг…
Зохиогч Д.Золбаяр ·
Энэ удаа ямар ч мэдээлэлгүй жүжигчнийг танилцуулж байгаа даа хүлцэл өчие өө. 1971 он хүртэл Ажилчны соёлын ордонд жүжигчин байсан гэхээс өөр мэдээлэлгүй энэ хүн бол "Элбэг дээл" киноны нөхөрт тоглодог жүжигчин Б.Нямбуу юм. 1960 он "Элбэг дээл" Сэнгээ 1969 он "Агуйн нууц" жолооч 1972 он "Ичээнд нь" Нанзад
"-Харгис муу Дамбийжааг Хадан ичээнд нь булшилж Хатан зоригоороо гайхагдсан Нанзад баатар манайх" гэж Шаарий өөрийнхөө хийсэн кинонд уншдаг Нанзадад тоглосон энэ хүн төдий л удалгүй нас барсан бололтой. Тоглосон өөр кино байвал таминь хэлээрэй. Багш минь амьд байсан бол таны хоёр ч кинонд энэ хүн тогложээ гээд л асуухсан. Ахмадуудаа амьд нь асууж тэмдэглэж авмаар юм байна лээ шүү.
Эх сурвалж: Д.Золбаяр.