Энэбишийн Ганболд
"Дайсны цэргүүдээ сонсоцгоо" киноны хошууч Гэлэгийн дүрээр үзэгч олондоо танигдсан жүжигчин Э.Ганболдыг санан дурсая. Энэбишийн Ганболд 1944 онд Улаанбаатар хотод төржээ. Арван гуравхан насандаа "Гурван найз" киноны гол дүр Наранхүүгийн…
Зохиогч Д.Золбаяр ·
"Дайсны цэргүүдээ сонсоцгоо" киноны хошууч Гэлэгийн дүрээр үзэгч олондоо танигдсан жүжигчин Э.Ганболдыг санан дурсая. Энэбишийн Ганболд 1944 онд Улаанбаатар хотод төржээ. Арван гуравхан насандаа "Гурван найз" киноны гол дүр Наранхүүгийн дүрд тоглох хувь тохиосон нь түүнийг кино урлагтай амьдралаа холбох эхлэл болжээ. 1959-1963 онд УБДС-ын кино драмын анхны ангийг төгсөж жүжигчин болжээ. Кино үйлдвэрт жүжигчин, ассистент найруулагч, Төв, Сэлэнгэ, Хөвсгөл аймаг, Эрдэнэт, Дархан хотын ХДТ-т найруулагчаар ажиллаж байсан байна. 1958 он "Гурван найз" Наранхүү 1971 он "Дайсны цэргүүдээ сонсоцгоо" Гэлэг 1972 он "Ичээнд нь" Дагдан 1975 он "Анхны хайрын дууль" Дандий 1977 он "Зуслангийн найзууд" эмч Гончиг 1985 он "Их замын тоос"
1987 он "Хүний хүн" багш 1992 он "Хайрын домог" Илдэн тайж 1993 он "Өв" Балган 1993 он "Дээд хэмжээ" Амарсайхан
1995 он "Хэцүү ван Тогтохтөр" Эрдэнэ хамба 1995 он "Араанд нь алт, ард нь хутга" хурандаа
1997 он "Цагаан дуганы гэгээ"
1998 он "Догшин хутагтын сахиус" Жамъяан хутагт Мөн 90-ээд оны үед япончууд монголд ирж хийсэн "Цагаан морь" киноны ноёны дүрд тоглосон юм. Ганболд гуайг дурьдах үед "Дайсны цэргүүдээ сонсоцгоо" киноны тухай нэгэн хөгжилтэй түүх санаанд орсныг хуваалцая. Мосфильмээс групп ирж уг киног хийгээд буцах болоход манай кино үйлдвэрийнхэн эх орныхоо өөдтэй нүүр тахлах бэлэг өгөхөөр хайж л даа. Тэгээд савхан эдлэлийн үйлдвэрээс бүгдэд нь савхин дээл эсвэл хүрэм авч бэлэглэжээ. Энэ бэлэг нь зөвлөлтийн уран бүтээлчидэд ч таалагдсан бололтой. "Дайсны цэргүүдээ сонсоцгоо" кино хийгдэж байхдаа ажлын нэр нь "Маленький отряд" буюу "Бяцхан отряд" гэдэг нэртэй байж л дээ. Кино группынхэн буцаж Мосфильмд очиод шинэ нэртэй болсон нь "Кожаные отряд" буюу "Арьсан отряд"... Энэ түүхийг тус киноны ерөнхий найруулагч Б.Сумхүү багш маань ярьсан юм шүү.
Эх сурвалж: Д.Золбаяр.