Сумъяагийн Сугар
Театрын их ажлын улмаас кино урлагт дүрээ цөөн үлдээсэн эрхмүүдийн нэг яах аргагүй Сугар багш юм. Сумъяагийн Сугар 1938 онд Дундговь аймгийн Адаацаг суманд төржээ. 1957-1961 он МУИС-ийн театрын найруулагчийн ангийг төгсчээ. Ганцхан удаа…
Зохиогч Д.Золбаяр ·
Театрын их ажлын улмаас кино урлагт дүрээ цөөн үлдээсэн эрхмүүдийн нэг яах аргагүй Сугар багш юм. Сумъяагийн Сугар 1938 онд Дундговь аймгийн Адаацаг суманд төржээ. 1957-1961 он МУИС-ийн театрын найруулагчийн ангийг төгсчээ. Ганцхан удаа элсэлт авсан энэхүү ангийг: "Цогт тайж" киноны түвдийн гүнжид тоглосон Хөдөлмөрийн баатар, АЖ Л.Цогзолмаа, "Тунгалаг Тамир"-ын Галсанд тоглодог Б.Санжмятав, "Төөрсөөр төрөлдөө"-гийн Гөлөгөөд тоглосон УГЗ М.Чойжамц, "Хөх ногооны униар" киноны өвгөн Даваад тоглосон Ч.Дашзэвэг, "Морьтой ч болоосой" киноны нэгдлийн даргад тоглосон Н.Ёндонсамбуу нарын найруулагч нар төгссөн юм. Сугар найруулагч төгсөөд Хүүхэд Залуучудын театр, Хөвсгөл, Дундговь, Дорноговь аймгийн Соёлын ордон, Хилийн ба Дотоодын цэргийн чуулгад найруулагч, уран сайхны удирдагчаар ажиллаж байгаад 1985 оноос УБДС, СУИС-д насан эцэслэтлээ багшилсан билээ. 2004 онд Монгол Урлагийн Урлагийн гавьяат зүтгэлтэн цолыг хүртжээ. 1975 он "Хань" дасгалжуулагч 1976 он "Хүний төлөө" Сүрэн эмчийн нөхөр эрдэмтэн Дондог 1984 он "Намрын халуун өдрүүд" Доржпалам тайж 1998 он "Алуурчин бэлтгэх дамжаа" УИХ-ын гишүүн ийм л кинонуудад тоглосоныг би мэдэх юм. Олон сайхан уран бүтээлчдийг төрүүлсэн энэ мундаг багштай нэг тэнхимд багшилж байснаараа би бахархдаг юм шүү.
Эх сурвалж: Д.Золбаяр.