Батын Болд
Кино зураач гэхээр хүмүүс "юуг нь зурдаг юм бэ?" гээд асуугаад байдаг юм. Цаасан дээр ч, ахуй амьдрал дээр ч, хүн дээр ч зурж орчныг бүрдүүлдэг хүн дээ. Кино зураач Батын Болд гуайг танилцуулъя. Болд зураач 1944 онд Улаанбаатар хотод…
Зохиогч Д.Золбаяр ·
Кино зураач гэхээр хүмүүс "юуг нь зурдаг юм бэ?" гээд асуугаад байдаг юм. Цаасан дээр ч, ахуй амьдрал дээр ч, хүн дээр ч зурж орчныг бүрдүүлдэг хүн дээ. Кино зураач Батын Болд гуайг танилцуулъя. Болд зураач 1944 онд Улаанбаатар хотод төржээ. 1963-1969 онд Москва хотын Суриковын нэрэмжит уран зургийн академийг төгсжээ. 1975 оноос кино үйлдвэрт орсноос хойш өнөөг хүртэл зураач, ерөнхий зураач, хослол зургийн зураачаар уран сайхны болон баримтат кинонуудад ажилласаар байна. 1978 он "Суварган цэнхэр уулс" 1979 он "Бушхүүгийн үлгэр" 1980 он "Говийн зэрэглээ" 1984 он "Нарны унага" 1989 он "Эргүүлэг" 1989 он "Хачин хүн" 1993 он "Домог жаргасан цаг" 1994 он "Жирийн хүмүүс" 1994 он "Еэ еэ шар Буд... аа" 2000 он "Хааны сүүлчийн хатан" зэрэг уран сайхны кинонуудад ерөнхий зураачаар ажиллажээ. Болд зураач хэд хэдэн кинонд туслах дүр бүтээсэн авьяастай нэгэн билээ. 1976 он "Хүний төлөө" Равжаагийн дүү 1978 он "Суварган цэнхэр уулс" япон офицер
1980 он "Өнөр бүл" Довчин
1984 он "Нарны унага"
Болд гуайдаа эрүүл энх, аз жаргалыг хүсье.
Эх сурвалж: Д.Золбаяр.