Баадайн Даваасүрэн
"Нарны унага" киноны эхэнд Цогзолмаа охины ээж Ханд гэж настан охиноо захиад бурхан болдог шүү дээ. Тэр дүрд Хүүхэлдэйн театрын жүжигчин Даваасүрэн тогложээ. Энэ удаад онцлон хэлэх гэсэн зүйл маань Даваасүрэн гуай "Нарны унага"-д…
Зохиогч Д.Золбаяр ·
"Нарны унага" киноны эхэнд Цогзолмаа охины ээж Ханд гэж настан охиноо захиад бурхан болдог шүү дээ. Тэр дүрд Хүүхэлдэйн театрын жүжигчин Даваасүрэн тогложээ. Энэ удаад онцлон хэлэх гэсэн зүйл маань Даваасүрэн гуай "Нарны унага"-д тоглохоосоо 20 гаран жилийн өмнө "Гологдсон хүүхэн" кинонд бүр хөгшин эмгэнд тоглож байжээ. Киноны нүүр хувиргалтын гайхамшигаас гадна тухайн жүжигчиний ур чадварыг илтгэж байгааг анзаарна уу. Баадайн Даваасүрэн 1923 онд Булган аймгийн Сайхан суманд төржээ. Насаараа Хүүхэлдэйн театрт ажиллаж олон жүжигт тоглосон энэ хүн 1961 он "Гологдсон хүүхэн" Аръяа эмгэн
1973 он "Баянбулгийнхан" Өнөр
1982 он "Жаргал даахгүйн зовлон" Сүндэръяагийн ээж 1985 он "Нарны унага" Ханд зэрэг дүрд тогложээ.
Эх сурвалж: Д.Золбаяр.