Цэвээний Эрдэнэчимэг
"Аман хуур" киноны Соном өвгөн, Дарь авгай хоёрын охин Бадамыг санаж байгаа биз ээ. Бадамд Цэвээний Эрдэнэчимэг гэдэг бүсгүй тогложээ. Ц.Эрдэнэчимэг Соёлын дунд сургууль төгсөөд Улсын Ардын Дуу Бүжгийн Чуулгад хормейстрээр ажиллаж байхдаа…
Зохиогч Д.Золбаяр ·
"Аман хуур" киноны Соном өвгөн, Дарь авгай хоёрын охин Бадамыг санаж байгаа биз ээ. Бадамд Цэвээний Эрдэнэчимэг гэдэг бүсгүй тогложээ. Ц.Эрдэнэчимэг Соёлын дунд сургууль төгсөөд Улсын Ардын Дуу Бүжгийн Чуулгад хормейстрээр ажиллаж байхдаа "Аман хуур" кинонд тоглосон байна. Хожим нь Эрхүү хотын Соёлын дээд сургуулийг төгсөж багш болсон гэнэ. 1963 он "Аман хуур" Бадам 1973 он "Баянбулгийнхан" саальчинд тогложээ. Эрдэнэчимэг гуай одоо энх тунх байгаа. Саяхан манай алтан үеийн алдартнууд болох Д.Жигжид, М.Бадамгарав, Ц.Зандраа нарын мэндэлсэний 100 жилийн ойн арга хэмжээнд уригдан ирж оролцсоон. Эрдэнэчимэг гуайд эрүүл энх байж урт удаан наслахыг хүсэн ерөөе.
Эх сурвалж: Д.Золбаяр.