Дэмидийн Төмөртогтох
. Мянхай Баянак Та бидний сайн танил МУ-ын гавъяат жүжигчин Дэмидийн Төмөртогтох 1958 онд Өвөрхангай аймгийн Төгрөг суманд төржээ. 1985 онд Бүх ард түмний урлагийн их наадамд дүүтэйгээ оролцон дуу дуулж алтан медаль хүртсэн нь түүнийг…
Зохиогч Д.Золбаяр ·
. Мянхай Баянак Та бидний сайн танил МУ-ын гавъяат жүжигчин Дэмидийн Төмөртогтох 1958 онд Өвөрхангай аймгийн Төгрөг суманд төржээ. 1985 онд Бүх ард түмний урлагийн их наадамд дүүтэйгээ оролцон дуу дуулж алтан медаль хүртсэн нь түүнийг урлагийн амьдралд оруулсан ажээ. Барилгын техникумыг төгссөн ч хожим ХААИС-ийг малын эмч мэргэжлээр төгсөөд хөдөө аж ахуйд ажилласан бас нэгэн жигүүртэй хүн юм. 1988 он "Мандухай цэцэн хатан" Мянхай 1991 он "Аянгат цагийн дууль" Баянак 1992 он "Мөнх тэнгэрийн хүчин дор" Боорчи 2000 он "Зүрхэнд шивнэсэн үг" Дэлэг 2013 он "Ану хатан" Булат жанжин 2017 он "Хазаар цэцэгсийн дуулал" аав эдгээр дүрүүдийг бүтээжээ. Төмөртогтох гуай одоо Өвөрхангай аймгийн Баянгол суманд аж төрж байгаа билээ. Олон кинонд сайхан дүрүүдийг бүтээж өргөн олон түмэнтэйгээ учран золгоорой гэж ерөөе.
Эх сурвалж: Д.Золбаяр.