Очирын Болдбаатар
"Хуучин сүмийн нууц" киноны Сэргийлэхийн дэслэгч Сүрэнхүүгийн дүрээр үзэгч түмний сэтгэлд хүрсэн жүжигчин, дуучин Очирын Болдбаатарыг танилцуулж байна. 1975 онд МУИС-ын оюутан байхдаа телевизийн богино хэмжээний "Өвлийн ойд" киноны Очирт…
Зохиогч Д.Золбаяр ·
"Хуучин сүмийн нууц" киноны Сэргийлэхийн дэслэгч Сүрэнхүүгийн дүрээр үзэгч түмний сэтгэлд хүрсэн жүжигчин, дуучин Очирын Болдбаатарыг танилцуулж байна. 1975 онд МУИС-ын оюутан байхдаа телевизийн богино хэмжээний "Өвлийн ойд" киноны Очирт тогложээ. 1979 онд Ж.Сэлэнгэсүрэн найруулагчийн "Тойрох хуудас" кинонд сурвалжлагч Осорхүүд тоглосон бол 1982 онд мөн Сэлэнгэсүрэн найруулагчийн "Хуучин сүмийн нууц" киноны Сүрэнхүүд тоглосон төдийгүй киноны дуу "Шөнийн эргүүл"-ийг өөрөө дуулжээ. О.Болдбаатар гуай хожим: "Зүрхэнд шингэсэн нуламс" аав, "Хувилай хааны зарлиг" УИХ-ын гишүүн, "Цагдаагийн тангараг" кинонд генералд тоглосон байна. Жүжигчин, дуучин, эдийн засагч, төлөөлөгч О.Болдбаатар гуай саяхан нэвтрүүлэг хөтлөөд гүйж яваа харагдсан. Одоо ч дуулсаар, уран бүтээлээ хийсээр яваа ах таньд эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе өө.
Эх сурвалж: Д.Золбаяр.