Дашгүнтэвийн Энхтуяа
Борогчин гэвэл үзэгчид андахгүй. Энхтуяа гэвэл үе тэнгийнхэн нь сайн мэднэ. Миний бие залуу хойч үеийнхэнийгээ "хувьсгалт дайчин хүмүүжлээр хүмүүжүүлэх" гэдэг шиг монголынхоо кино урлагийг мэдэж, мэдэрч өсөөсэй гэдэг үүднээс кинонд…
Зохиогч Д.Золбаяр ·
Борогчин гэвэл үзэгчид андахгүй. Энхтуяа гэвэл үе тэнгийнхэн нь сайн мэднэ. Миний бие залуу хойч үеийнхэнийгээ "хувьсгалт дайчин хүмүүжлээр хүмүүжүүлэх" гэдэг шиг монголынхоо кино урлагийг мэдэж, мэдэрч өсөөсэй гэдэг үүднээс кинонд тоглосон жүжигчид, киног бүтээдэг уран бүтээлчидээ таниулан сурталчилахын тулд нүдээ эцээж, гараа чилээж суудаг билээ. Энэ явцад ажлын шаардлагаас авъяас билигээ кино дэлгэцэнд цухасхан үлдээсэн олон уран бүтээлчид байгааг анзаарсаан. Түүний нэг нь жүжигчин Д.Энхтуяа юм. Дашгүнтэвийн Энхтуяа 1956 онд Улаанбаатар хотод төржээ. 1974-1978 онд УБДС-ийн кино драмын ангийг жүжигчин мэргэжлээр төгсөөд УДТеатрт 1998 он хүртэл ажилласан байна.
1982 он "Хуучин сүмийн нууц" зүү тавиулдаг өвчтөн 1988 он "Мандухай цэцэн хатан" Борогчин
1994 он "Тамд эдэлсэн жаргал" Мандирмаа зэрэг кинонд л тогложээ. Мэдээж театрт олон жүжигт гол болон туслах дүрд тоглосоон. Энэ сайхан жүжигчин олон кинонд тоглосон бол...
Эх сурвалж: Д.Золбаяр.