Махбадарын Юра
"Баянбулгийнхан" киноны гол дүр Баяраад Дорнод аймгийн ХДТ-ын жүжигчин Махбадарын Юра тогложээ. М.Юра 1967 онд УБДС-ийн кино драмын ангийг жүжигчин мэргэжлээр төгсөөд төрөлх нутгийнхаа театрт насаараа ажилласан хүн юм. Тэрээр 1995 онд…
Зохиогч Д.Золбаяр ·
"Баянбулгийнхан" киноны гол дүр Баяраад Дорнод аймгийн ХДТ-ын жүжигчин Махбадарын Юра тогложээ. М.Юра 1967 онд УБДС-ийн кино драмын ангийг жүжигчин мэргэжлээр төгсөөд төрөлх нутгийнхаа театрт насаараа ажилласан хүн юм. Тэрээр 1995 онд зохиолч, найруулагч Ч.Гомбо гуайн найруулсан "Хэцүү ван Тогтохтөр" киноны бух Самбуугийн дүрд тоглосон байна. Дашрамд хэлэхэд тус киноны гол дүр То ванд Юрагийн ангийн анд МУГЖ С.Дамдин гуай тоглосон ажээ. 1967 оны төгссөн тэдний ангийг МУГЖ Т.Борхүү, МУГЖ З.Жарантав, Т.Латиф, Ш.Вандансэнгээ, Ч.Авирмэд, С.Мандах зэрэг олон авъяаслаг жүжигчид төгссөн билээ.
Эх сурвалж: Д.Золбаяр.