Баатарсүрэнгийн Цэрэнпагма
Монгол Улсын гавьяат жүжигчин Баатарсүрэнгийн Цэрэнпагма 1950 онд Улаанбаатар хотод төржээ. 1968 онд 17-р сургуулийг төгсөх жил Драмын театрыг шинэ залуу боловсон хүчнээр сэлбэх, авьяастай залуучуудыг нээх сонгон шалгаруулалтад тэнцсэнээр…
Зохиогч Д.Золбаяр ·
Монгол Улсын гавьяат жүжигчин Баатарсүрэнгийн Цэрэнпагма 1950 онд Улаанбаатар хотод төржээ. 1968 онд 17-р сургуулийг төгсөх жил Драмын театрыг шинэ залуу боловсон хүчнээр сэлбэх, авьяастай залуучуудыг нээх сонгон шалгаруулалтад тэнцсэнээр жүжигчин болж байжээ. Театрын ихэнх жүжгийн гол дүрийг бүтээж байсан ч кино урлагт сайхан дүрүүдийг бүтээж дэлгэцнээ мөнхөрсөн билээ. 1972 он "Эхлэлт" Данзангийн дүү 1974 он "Тамирын охин" Алимаа
1976 он "Хүний амь" Дэлгэр 1978 он "Газрын үнэр" Должин 1980 он "Эргэж бодох бодол" Цэвэлмаа
1981 он "Хатанбаатар" Чүлтэм бээсийн хатан 1982 он "Тэмцлийн оч" Сэржмядаг 1988 он "Мандухай сэцэн хатан" Шихэр хатан 1990 он "Хүн чулууны нулимс" Цэвэл
1992 он "Найрын ширээний ууц"
Эх сурвалж: Д.Золбаяр.