Халтарын Дамдин
Нэрт кино оператор, найруулагч, зохиолч, багш МУ-ын урлагийн гавьяат зүтгэлтэн Халтарын Дамдин гуайг эргэн дурсая. Х.Дамдин 1939 онд Улаанбаатар хотод төржээ. 1957 онд нийслэлийн 5-р дунд сургуулийг төгсөөд шууд ЗХУ-ын БХКУДС-д нэрт…
Зохиогч Д.Золбаяр ·
Нэрт кино оператор, найруулагч, зохиолч, багш МУ-ын урлагийн гавьяат зүтгэлтэн Халтарын Дамдин гуайг эргэн дурсая. Х.Дамдин 1939 онд Улаанбаатар хотод төржээ. 1957 онд нийслэлийн 5-р дунд сургуулийг төгсөөд шууд ЗХУ-ын БХКУДС-д нэрт оператор профессор Б.И.Волчекийн урланд орж суралцан 1962 онд кино оператор мэргэжлээр амжилттай төгсжээ. Дипломын ажил нь найруулагч Р.Доржпаламын найруулсан "Энэ хүүхнүүд үү" киноны зураг авалт байлаа. 1963 он "Энэ хүүхнүүд үү" 1964 он "Ховдгийн гай" 1966 он "Нөмрөг хадны цуурай" 1967 он "Төгсгөл" 1970 он "Дайны тухай өгүүллэгүүд" (Далайд дусал нэмэр) зэрэг кинонуудад ерөнхий оператороор ажиллаж зургийг нь авчээ. Х.Дамдин гуай 1970- аад оноос найруулагч болохоор шамдан хүүхдийн зохиолч Д.Содномдоржийн "Навсайдамба ба түүний нөхөд" зохиолоор "Улаан дарцаг" киног бие даан найруулсан нь олон сайхан кино найруулах эхлэл байсан юм. Дамдин найруулагчийг хүүхэд залуучуудын сэдэвт киноны мастер байсан гэж киноныхон бид бахархан дурсдаг юм. 1971 он "Улаан дарцаг" 1974 он "Нэг ангийн хоёр" 1975 он "Мартагдашгүй намар" 1977 он "Зуслангийн найзууд" 1979 он "Газрын үнэр" 1980 он "Эргэж бодох бодол" 1983 он "Үүр цайхын өмнө" 1984 он "Загийн алим" 1985 он "Бид мартахгүй" 1987 он "Мандах нарны туяа" 1988 он "Амьдралын нахиа" 1990 он "Сүүн цагаан өргөө" 1992 он "Ингэ буйлах нутагт" 1993 он "Амилсан чөтгөр" 1993 он "Эр хүн" 1998 он "Салж чадахгүй хайр" зэрэг кинонуудад ерөнхий найруулагчаар ажиллажээ. Мөн 1974 он "Нэг ангийн хоёр" 1977 он "Зуслангийн найзууд" 1988 он "Амьдралын нахиа" 1992 он "Ингэ буйлах нутагт" 1993 он "Амилсан чөтгөр" 1993 он "Эр хүн" зэрэг кинонуудынхаа зохиолыг бие дааж болон бусадтай хамтран бичжээ. Х.Дамдин найруулагч Монголын кино урлагийн хөгжлийн төлөө 1970-аад онд "Гадаадын шилдэг кино зохиол" номыг санаачлан, өөрөө нэг зохиолыг нь орчуулан эрхлэн гаргаж байсан байна. Мөн гэрэл зургийн гарын авлага болон "Сэтгэлийн өглөг" номуудыг бидэнд үлдээжээ. МУ-ын УГЗ кино найруулагч Х.Дамдин гуайн олон сайхан шавь нар нь өнөөгийн кино болон ТВ-ийн салбарыг нуруудаа үүрч яваа билээ. Саяхан л бидэнтэйгээ инээж байсан хүн маань тэнгэрт залраад дөрөв дэхь жилийн нүүрийг үзэж дээ... Түүний мэндэлсний 80 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ.
Эх сурвалж: Д.Золбаяр.