Балжидын Чулуунцэнд
"Өглөө", "Тэмцэл" кинонуудын Гүржавын дүрд жүжигчин Балжидын Чулуунцэнд гэдэг хүн тогложээ.
Зохиогч Д.Золбаяр ·
"Өглөө", "Тэмцэл" кинонуудын Гүржавын дүрд жүжигчин Балжидын Чулуунцэнд гэдэг хүн тогложээ.
Чулуунцэнд гуай Төмөр замын соёлын ордонд бүжигчин, Эстрад концертын товчоо, Улсын төв театр, Дуу бүжгийн чуулга, Драмын театр, Кино үйлдвэр, Хүүхэлдэйн театрт дуучин, жүжигчинээр ажиллаж байжээ.
Чулуунцэнд гуай жүжигчинээс гадна маш уран, гарын дүйтэй хүн байсан гэдэг. Хүүхэлдэйн театрт 1970-1991 онд ажиллахдаа хүүхэлдэй олон жүжгийн тайз засал, хувцас чимэглэлийг урласан буянтан байжээ.
1968 он "Өглөө" Гүржав
1971 он "Тэмцэл" Гүржав
1973 он "Тунгалаг Тамир-3" комиссар
1977 он "Хайрхан өндөр хаана байна"
1979 он "Тууврын замд" жолооч
1987 он "Илүү сартай зун" Доржбат
1992 он "Бадарчин" Хөх Лосол
эдгээр дүрүүдэд тогложээ.
Эх сурвалж: Д.Золбаяр.