Дашдэлэгийн Нямаа
Халхын сайхан хүүхнүүдийн нэг жүжигчин Д.Нямаа.
Зохиогч Д.Золбаяр ·
Халхын сайхан хүүхнүүдийн нэг жүжигчин Д.Нямаа.
Дашдэлэгийн Нямаа 1945 онд Дорнод аймгийн Матад суманд төржээ.
1967-1971 онд УБДС-ын кино драмын ангийг жүжигчин мэргэжлээр суралцаж төгсжээ. Тэрхүү ангиас Ч.Хүрэл, Б.Цэцэгбалжид гэх мэт олон алдартай жүжигчид төрснөөс Ш.Цэцэгээ, Ш.Дэлгэржаргал, Б.Тунгалаг, Б.Даваасүрэн гээд энх тунх гялалзаж яваа ахмад жүжигчид гавъяатууд олон байна аа.
1968 он "Өглөө" Янжмаа
1970 он "Хүргэн хүү" Лхам эмч
1970 он "Тунгалаг Тамир-1" Гэрэл
1971 он "Тэмцэл" Янжмаа
1972 он "Тунгалаг Тамир-2" Гэрэл
1987 он "Ховор хүмүүс" САА-н дарга
эдгээр кинонуудад л тогложээ.
Нямаа гуай дипломатч, хожим МУ-ын баатар цол хүртсэн П.Шагдарсүрэн гуайн гэргий байсан юм.
Нөхөр нь элчин сайдаар томилогдоод гадаадад амьдарах болсноор олон кинонд тоглоогүй юм болов уу даа.
Эх сурвалж: Д.Золбаяр.