Гэнэнгийн Цэрэн
Цэрэн гөөгөө гэвэл монголын киночид андахгүй.
Зохиогч Д.Золбаяр ·
Цэрэн гөөгөө гэвэл монголын киночид андахгүй.
Гөөгөө гэж сайхан залуу гэсэн утгатай үг гэж ярьдаг байлаа. Гэтэл өнөөдөр өвөрмонгол шавиасаа асуутал "гөөгөө" гэдэг нь ах гэсэн үг гэнэ. Ямартай ч биеэ сайхан авч явдаг, цэвэрч цэмцгэр, соёлтой эрхэмийн тухай дурсая аа.
Гэнэнгийн Цэрэн 1930 онд Дорноговь аймгийн Хатанбулаг суманд төржээ.
1946 онд "Цогт тайж" киног үзсэн нь залуу хүүд киноны хүн болох мөрөөдлийн галыг асаажээ.
1947 онд 7-р ангиа төгсөөд МУИС-ийн 2 жилийн бэлтгэл ангийг дуусгаад зоотехникчийн ангид хоёр сураад сургуулиасаа гарч 1951 онд Монголкино үйлдвэрт туслах оператороор ажилд орсон байна.
1956-1961 онд ЗХУ-ын БХКУДС-ийн кино операторын ангид суралцаж мэргэжлийн оператор болсон байна.
Цэрэн гуайн ажилласан кинонуудаас уран сайхны кинонуудыг нь дурьдвал:
1962 он "Баясгалан"
1962 он "Толбот хивс"
1965 он "Гэмшил зэмлэл"
1968 он "Өглөө"
1970 он "Хүргэн хүү"
1971 он "Тэмцэл"
1973 он "Баянбулгийнхан"
1976 он "Хүний төлөө"
1977 он "Давааны цаана даваа"
1978 он "Газрын жигүүр"
1981 он "Хатанбаатар"
1983 он "Сахиус уу, сахиул уу"
1984 он "Тань руу нүүж явна"
1985 он "Би чамд хайртай"
1993 он "Эзэн нь юмаа мэддэг" эдгээр кинонуудын зургийг авчээ.
Цэрэн гуай зураг авахаас гадна хоёр ч кинонд тоглож дүрээ мөнхөлжээ.
1954 он "Шинэ жил" Самбуу
1976 он "Хүний амь" Саруулын аав.
1993 онд өндөр насны тэтгэвэрт гараад "Бэрс" КУДС-д багшилсан.
1981 онд Г.Цэрэнгийн хөдөлмөрийг нам засаг өндөрөөр үнэлж БНМАУ-ын Урлагийн гавъяат зүтгэлтэн цолоор шагнасан юм.
Энэ сайхан хүний олон шавь нар өнөө цагт монголын кино, телевизэд ажиллаж байгаа билээ.
Эх сурвалж: Д.Золбаяр.