Банзрагчийн Тунгалаг
"Ичээнд нь" киноны Заяагийн дүрээрээ олонд танигдсан МУ-ын гавъяат жүжигчин Банзрагчийн Тунгалаг 1950 онд Булган аймгийн төвд төржээ.
Зохиогч Д.Золбаяр ·
"Ичээнд нь" киноны Заяагийн дүрээрээ олонд танигдсан МУ-ын гавъяат жүжигчин Банзрагчийн Тунгалаг 1950 онд Булган аймгийн төвд төржээ.
1968 онд УБДС-ын кино драмын ангид Ц.Раднаа багшийн удирдлага дор жүжигчний мэргэжил эзэмшихээр элсэн орж 1971 онд төгсжээ.
1971-1987 онд Драмын театрт жүжигчин.
1987-1997 онд Армийн театрт уран сайхны удирдагч
1997-2005 онд "Орчин үе" театрын захирал.
2005 оноос МУАХ-ны гүйцэтгэх захирал,
2013 оноос МУАХ-ны ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа билээ.
1972 он "Ичээнд нь" Заяа
1974 он "Нэг ангийн хоёр" багш
1976 он "Хүний төлөө" Сүрэн эмч
1977 он "Давааны цаана даваа" Норжмаа
1982 он "Хуучин сүм" Дэнсмаа
1983 он "Сахиус уу, сахиул уу" Дулмаа
1991 он "Аянгат цагийн дууль" Хорлоо
1993 он "Хэлтгий заяа" хатан
1994 он "Икар" Цэвэлмаа
1994 он "Хүний юм" Цэцгээ
1995 он "Хэцүү ван Тогтохтөр" хатан
1999 он "Шинэ үсгийн багш"
2008 он "Үхэж үл болно-Чингис хаан" Дай сэцэний хатан
2008 он "Зөрлөг"
2013 он "Зэрлэг цэцэгсийн хүлэмж"
2015 он "Ээжийн дайсан" зэрэг кинонуудад тогложээ.
Эх сурвалж: Д.Золбаяр.