Гомбын Доржнамжил
"Хань" киноны гол дүр Төмөрт тоглосон Г.Доржнамжил гуайг танилцуулъя.
Зохиогч Д.Золбаяр ·
"Хань" киноны гол дүр Төмөрт тоглосон Г.Доржнамжил гуайг танилцуулъя.
Гомбын Доржнамжил 1944 онд Төв аймгийн Угтаал суманд төржээ.
1968 оноос Улсын циркт хүч тамирын жүжигчин болсон байна.
2000 оноос Циркийн сургуулийн захирал хийж байжээ.
1975 онд бүтээгдсэн "Хань" кинонд бөх, мөн архитекторч Төмөрт тоглосноос өөр кинонд тоглоогүй бололтой.
"Хань" киног ярихад багшийн ярьсан санаанд орж байх юм. Сумхүү багш уг киног хийж байхад "Доржнамжил Мотоор гэхээр л заавал над руу нэг харчихаад тоглож эхэлдэг байсан. Хамаг хальс үрээчихлээ гэж загнаад операторын ард нуугдаад мотор эхлэхэд заавал өнгийж намайг харчихаад л жүжиглэж эхэлдэг хүн байж билээ" гэж ярьж байсан нь тодхон.
Мэргэжлийн бус хүнийг кинонд тоглуулахын зовлон, бас жаргал ихээ. Сувдаа гуай сайхан дурсамж хуваалцах байх аа.
Эх сурвалж: Д.Золбаяр.