Ц.Дорж
Нүүр номыг зөв ашиглавал ч буянтай юм аа. Өчигдөр л нэрийг нь мэдэхгүй байсан хүн маань мундаг жүжигчин, найруулагч болохыг мэдлээ.
Зохиогч Д.Золбаяр ·
Нүүр номыг зөв ашиглавал ч буянтай юм аа. Өчигдөр л нэрийг нь мэдэхгүй байсан хүн маань мундаг жүжигчин, найруулагч болохыг мэдлээ.
Ц.Дорж гуай Ховд, Увс, Баянхонгор, Дундговийн театруудад найруулагч хийж хөдөөгийн уул талаар соёлыг түгээж явсан хүн юм байна. Мөн Үлгэрийн танхимд ч ажиллаж байсан гэнэ.
1972 он "Ичээнд нь" Мишиг ноён
1979 он "Тойрох хуудас" хуралд оролцогч
1981 он "Хатанбаатар" цэрэг
1982 он "Жаргал даахгүйн зовлон" өвгөн
1985 он "Ацаг шүдний зөрүү" зэрэг кинонуудад дүрээ бүтээгээд морджээ.
Ц.Дорж гуай УДЭТ-ын жүжигчин Амгаланбаатарын маань өвөө юм байна. Амгаланбаатартаа уран бүтээлийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Киноны буян мөнх юм шүү.
Эх сурвалж: Д.Золбаяр.