Гонгорын Батсүх
Гончиг гэхээр шууд л Батсүх гуай санаанд ордог билээ.
Зохиогч Д.Золбаяр ·
Гончиг гэхээр шууд л Батсүх гуай санаанд ордог билээ.
БНМАУ-ын гавъяат жүжигчин Гонгорын Батсүх гуайг дуурийн дуучин гэхээс илүү кино жүжигчин гэдгээр нь үзэгчид сайн мэднэ.
1930 онд Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төрсөн тэрээр арав гаранхан насандаа хотод орж ирээд Улсын төв театрт дагалдан жүжигчинээр орсоноор урлагтай холбогджээ. Найрал дууны дуучин, туслах найруулагчийн ажлыг хийхийн хажуугаар олон киноны гол болон туслах дүрд тогложээ.
1959 он "Морьтой ч болоосой" Гончиг
1959 он "Ардын элч" бароны цэрэг
1962 он "Түмний нэг" Гүрсэдийн дагалдах Цоохор
1967 он "Хил дээр" хятад офицер
1973 он "Тунгалаг Тамир-3" донир лам
1978 он "Их замын эхэнд" хятад
1977 он "Дэгдээхэй нас" гудамжинд
1979 он "Тууврын замд" наймаачин
1983 он "Үүр цайхын өмнө" Дорж
1987 он "Ховор хүмүүс" Самдан
1993 он "Мичидийн зургаан гялаан" япон Ганбаа
1994 он "Морьтой ч болоосой-2" Гончиг
1997 он "Еэ еэ шар буд аа" эрдэмтэн зэрэг дүрүүдийг кино урлагт бүтээжээ.
Дашрамд дуулгахад Батсүх гуай УДЭТ-ын жүжигчин, дуучин Нармандах эгчийн аав юм шүү дээ.
Эх сурвалж: Д.Золбаяр.