Осорын Баатар
Өргөн олон түмэндээ шинийн хоёрны мэндийг дэвшүүлээд "Үер" киноны Болд өвгөний хүүд тоглосон бяцхан жаалыг танилцуулах гэж байна.
Зохиогч Д.Золбаяр ·
Өргөн олон түмэндээ шинийн хоёрны мэндийг дэвшүүлээд "Үер" киноны Болд өвгөний хүүд тоглосон бяцхан жаалыг танилцуулах гэж байна.
Энэ хүү бол Ардын жүжигчин Д.Чимэд-Осор гуайн хүүхэд билээ.
Уран бүтээлчдийн хүүхдүүд кинонд тоглох явдал элбэг. Учир нь мэдээж эцэг эхээс заяасан авьяас жаахан ч болов байдаг биз. Хамгийн гол нь балчир хүүхдийг хариуцах бас нэг асрагч гэхгүй амар байдгийг багахан төсвөөр кино хийдэг мань мэт нь зовлонгийг нь сайн мэднэ ээ ккк.
Чимэд-Осорын Баатар мөн "Өндөр ээж" кинонд эпизодины дүрд тоглосон байдаг. Яагаав хятад элчингийн хажууд үнээгээ хөтлөөд явж байгаад хэд хазуулсангүй гэж Өндөр ээжид загнуулаад сэргийлэгчид торгуулах шахдаг жаал шүү дээ...
Ч.Баатар гуай сайхан офицер болсон гэсээн. Харамсалтай нь аавтайгаа уулзахаар явчихсан юм гэнэ лээ.
Эх сурвалж: Д.Золбаяр.