Осорын Нямсүрэн
"Догшин хар" гэхэд л хэний тухай унших гэж байгааг үзэгчид андахгүй. Мэддэг мөртлөө мэддэггүй, таньдаг мөртлөө таньдаггүй тийм хүмүүсийн талаар жаахан ч гэсэн ойлголт өгч үндэсний кино урлагаа сурталчилахад миний зорилго оршино.
Зохиогч Д.Золбаяр ·
"Догшин хар" гэхэд л хэний тухай унших гэж байгааг үзэгчид андахгүй. Мэддэг мөртлөө мэддэггүй, таньдаг мөртлөө таньдаггүй тийм хүмүүсийн талаар жаахан ч гэсэн ойлголт өгч үндэсний кино урлагаа сурталчилахад миний зорилго оршино.
1939 онд Хөвсгөл аймагт төрсөн нэгэн хүү хамаатныхаа айлд өргүүлсэнээр Лувсан-Осорын овогтой Нямсүрэн гэдэг нэртэй болжээ.
Найзынхаа ятгалгаар бүжигчин болохоор Налайхын Соёлын Ордонд уран сайханчаар орсон залуу 1965 онд УДТеатртын боловсон хүчнийг зузаатгахаар зарласан шалгалтанд тэнцсэнээр дагалдан жүжигчиний орон тоон дээр орж гавъяат жүжигчин Л.Лувсан гуайн гарын шавь болж байжээ. "Өглөө" киноны Марзан Шаравын дүрд багшийгаа тоглож байхад залуу жүжигчин дээлийнх захыг мушгиад сууж байсан гэнэ лээ.
БНМАУ-ын Гавъяат жүжигчин Лувсан-Осорын Нямсүрэн багшийн анхны кино нь "Цэргийн хүү" байлаа.
1966 он "Цэргийн хүү" Самдан
1971 он "Тэмцэл" цэрэг
1972 он "Ичээнд нь" Мөнхнасан
1974 он "Нэг ангийн хоёр" Дамба
1975 он "Эх бүрдийн домог" Догшин хар
1975 он "Өвлийн ойд" хулгайн анчин (теле кино)
1976 он "Хүний амь" захирал
1977 он "Давааны цаана даваа" Жав дарга
1978 он "Газрын жигүүр" Төмөр
1979 он "Үүрийн цолмон" Цэнд
1980 он "Өнөр бүл" дарга
1981 он "Говь Хянганд тулалдсан нь" офицер
1982 он "Газарчин" омгийн ахлагч
1988 он "Амьдралын нахиа" аппаратны эзэн
1988 он "Мандухай цэцэн хатан" Мандуул хаан
1990 он "Тод магнай" захирагч
1992 он "Мөнх тэнгэрийн хүчин дор" Хөхөсү Сабрага
1994 он "Бурханы ерөөлөөр" Ширээт лам
1994 он "Шадар ван" Чингүнжав
1996 он "Сэтгэлийн учиг" Дорлиг
зэрэг кинонуудын дүрүүдийг бүтээжээ.
Намайг оюутан байхад Нямсүрэн багш манай доод ангийнханд жүжигчиний уран чадварын хичээл ордог байлаа. Хэдийгээр хичээл заалгаагүй ч энэ хүнтэй нэг цаг үед, нэг сургуулийн дээвэр дор багш оюутан болж үгийг нь сонсож явсанаараа бахархаж явдаг юм аа би.
Эх сурвалж: Д.Золбаяр.