Батхүүгийн Даваасүрэн
ШАГНАЛД ДАВАЛГААЛЪЯ
Зохиогч Д.Золбаяр ·
ШАГНАЛД ДАВАЛГААЛЪЯ
- "-Яахаараа ядуу ардын хүүхэд түрүүлж болдоггүй наадам бэ энэ чинь...
Болоогүй ээ хөөш!!! Наадах чинь түүхийрчихнэ!
Яадаг юм бэ! Түүхийрвэл түүхийрч л байг. Сайн л биз. Харцын хүүхэд наадамд түрүүлчихвэл хамаг байдгийг нь хамчих гэж байгаа юм шиг аашилсан энэ муу сайн баяд ноёдын гэдэс хий дүүрээд ч гэсэн ганц удаа цадаг!!!
Энэ бол "Гарьд магнай" кинон дээр жүжигчин Д.Сэдэд, Б.Даваасүрэн нарын тоглодог хэсэг.
Жүжигчин Батхүүгийн Даваасүрэн 1949 онд Улаанбаатар хотод төржээ.
1971 онд УБДС-ын кино драмын жүжигчний ангийг төгсөөд өндөр насны тэтгэвэрт гартлаа УДЭТ-т мэргэжлээрээ ажилласан. Одоо КУДС-д багшилж байгаа.
1970 он "Дайны тухай өгүүллэг" япон цэрэг
1971 он "Тэмцэл" хятад зарц
1973 он "Моторын дуу" жолооч Мягмар
1975 он "Хань" хуралд оролцогч
1980 он "Эхлэл" орчуулагч Галбадрах
1983 он "Гарьд магнай" тогооч
1986 он "Ирэх хаврын цэцэг" сурвалжлагч
1988 он "Амьдралын нахиа" архины найз
1990 он "Тод магнай" хятад зарц
1991 он "Аргамжаа" хүүхдийн байцаагч
1992 он "Сүүдэрт жилийн зурвас" Жигмэд
1994 он "Төрийн сүлд өршөө" ОАУСК гамин
1998 он "Алуурчин бэлтгэх дамжаа" дарга
1999 он "Цонхон дээр суусан ялаа"
2001 он "Янаг дурлалын дууль"
2003 он "Ээждээ л үнсүүлэхсэн" өртөөний дарга
2007 он "Надтай гэрлээч"
Мөн олон сайхан теле жүжигт тоглосон билээ. Даваасүрэн ахын тоглосон кинонуудаас дутуу байвал хэлж туслаарай.
Амьдралын хатуу хөтүүг туулж яваа ах минь төрөөр үнэлүүлээгүй ч болно доо хө гээд киноны тань текстийг үргэлжлүүлэн ерөөл өргөе дөө. Элдэв багачуулд шагнал өгөөд л байх юм. Даруухан жүжигчин ахыг төр засгийн сонорт хүртэл давалгаалъя. Хөөцөлдөж авдаг шагнал болжээ.
"-Чи наад амаа тат. Хонгоны чинь мах загатнаа юу! Далайцэрэнг барж дийлэх хүн энэ дэлхий дээр алгаа гэдгийг чи ч харлаа, би ч харлаа. Энэ олон бүгдээрээ үзлээ. Бахархлаа. Энээс илүү яах юм..."
Эх сурвалж: Д.Золбаяр.