Батзанын Батзаяа
МУ-ын гавъяат жүжигчин Б.Батзаяа ах маань бурхан болжээ.
Зохиогч Д.Золбаяр ·
МУ-ын гавъяат жүжигчин Б.Батзаяа ах маань бурхан болжээ.
- Хоолон дотроо халбагаа хугалдаг бацаан...
Батзанын Батзаяа 1958 онд Улаанбаатар хотод төрсөн.
1978 онд УБДС-ийн кино драмын ангийг Д.Маамхүү багшийн удирдлага дор жүжигчин мэргэжлээр төгсөн Улсын Хүүхэд залуучуудын театр, Улсын циркт жүжигчин байгаад 1991 онд Хошин урлагийн театрыг үүсгэн байгуулж байсаан.
1974 он "Хөдөөгийн баясгалан" Болд
1975 он "Мартагдашгүй намар" Отгон
1981 он "Цэрэг эрсийн жирийн өдрүүд" Болдоо
1989 он "Сэрүүн дуганы мөхөл" Содном
1992 он "Би харимаар байна" Шоохууз
1992 он "Найрын ширээний нууц" Галжав
1993 он "Монголын гурван өдөр" зэрэг кинонуудад тогложээ.
Мөн
1992 онд "Бэрсүүт жүрж"
1994 онд "Ертөнцийн эзэнд тохиолдсон явдал" кинонуудыг найруулжээ.
Миний 1998 онд хийсэн "Нэгэн шөнийн явдал" гэдэг инээдмийн кинонд эрүүлжүүлэхийн цагдаад тоглож байлаа.
Сүүлийн удаа тааралдахад "-Хоёулаа нэг сайхан кино хийх юмсан. Ах нь тоглоод л, чи найруулаад л..." гэж байсансан.
УМ МА НИ БАД МИ ХУМ.
Эх сурвалж: Д.Золбаяр.