Гончигийн Батнягт
Телевиз кино урлагт хүнд гарз тохиолоо.
Зохиогч Д.Золбаяр ·
Телевиз кино урлагт хүнд гарз тохиолоо.
УМ МА НИ БАД МИ ХУМ
Гончигийн Батнягт 1953 онд Улаанбаатар хотод төржээ.
1981 онд Москва хотын БХКУДС-д элсэн орж кино оператор мэргэжлээр төгссөн.
Сургуулиа төгсөөд Үндэсний телевизэд оператороор ажиллаж эхэлсэн.
NTV телевизийг үүсгэн байгуулалцаж,
"Монголоо хайсан монгол",
"Хүрээлэн" төслүүдэд гар бие оролцон ажиллаж байсан юм.
1993 он "Хойт эцэг"
1993 он "Бүсгүй завилгаа"
2009 он "Нянгар хаданд гарсан нь"
2014 он "Цахлай нисэх гэж төрдөг" ОАУСК
2016 он "Тэр жилийн тэр өдөр" кинонуудад ерөнхий оператороор,
2000 он "Үлгэр шиг хайр" уран сайхны киног найруулжээ.
Миний бие талийгаачтай хамт 2009 онд "Монголоо хайсан монгол" цувралын зураг авахаар Өвөрмонголын Ордос аймгийн Уушин хошуунд амьдрах Цэцэн Ханру гуайнд очиж явлаа.
Ах минь тайван нойрсдоо.
УМ МА НИ БАД МИ ХУМ
Эх сурвалж: Д.Золбаяр.