Бөнжингийн Цэрэнпүү
Хэд хэдэн киноны эпизодны дүрд тоглосон нэгэн эрхэмийг тодруулах гэж оролдлоо.
Зохиогч Д.Золбаяр ·
Хэд хэдэн киноны эпизодны дүрд тоглосон нэгэн эрхэмийг тодруулах гэж оролдлоо.
Бөнжингийн Цэрэнпүү гэх энэ хүн Дарханы театрт ажиллаж байсан сурагтай. Бодвол жүжигчин байсан байх л даа.
"Харуул занги" кинонд М.Цэрэнпүү, "Нандин эрдэнэ" кинонд Б.Цэрэнпүү гэж бичжээ. Киноны титрт хүний овгийн үсгийг алдаж бичиж байсан хэд хэдэн тохиолдолыг би анзаарсаан. Хариуцлага сул л байж дээ. "Монгол киноны нэвтэрхий толь"-д "Аянгат цагийн дууль" киноны "дүрүүдэд" гэсэн хэсэгт "Бөнжингийн" гэж овгийг нь бичсэнээр баримжаа авсан юм шүү. Алдаатай байвал засахад туслана уу.
1986 он "Нандин эрдэнэ" Үсний найрын эзний аав
1986 он "Харуул занги" журамт цэрэг
1988 он "Мандухай цэцэн хатан" бөх
1991 он "Аянгат цагийн дууль" хэлгүй өвгөн эдгээр кинонуудад лав тогложээ.
Цэрэнпүү гэх энэ эрхэмийн тоглосон өөр кино байвал сануулаарай. Мөн энэ хүнийг танидаг мэддэг хүмүүс дурсамжаа хуваалцана уу.
+5
Эх сурвалж: Д.Золбаяр.