Амгалангийн Чойсон
Данзангийн дүрээр олон түмэндээ танигдсан жүжигчин, найруулагч Амгалангийн Чойсон гуайг дурсан саная.
Зохиогч Д.Золбаяр ·
Данзангийн дүрээр олон түмэндээ танигдсан жүжигчин, найруулагч Амгалангийн Чойсон гуайг дурсан саная.
А.Чойсон 1929 онд Төв аймгийн Сэргэлэн суманд төржээ.
1965 онд Чех улсын Прага хотын урлагийн академийг хүүхэлдэйн театрын найруулагч мэргэжлээр төгсөөд Хүүхэлдэйн театрт найруулагчаар ажиллаж эхэлжээ. Мэргэжлээрээ ажилласаар Хүүхэлдэйн театрын дарга болтол дэвшин ажиллаж байсаан.
1968 он "Өглөө" Данзан
1971 он "Тэмцэл" Данзан
1971 он "Дайсны цэргүүдээ сонсоцгоо" япон офицер Кимура
1975 он "Хань"
1977 он "Хайрхан өндөр хаана байна" Батсуурь
1977 он "Давааны цаана даваа" намын гишүүн
1985 он "Фронтод явах өргөдөл" Чогсом
1993 он "Хойлогийн мөрөөр" Баттөмөр
А.Чойсон гуайн хөдөлмөрийг төр засаг үнэлж 1991 онд МУ-ын УГЗ цолоор шагнасан юм.
Эх сурвалж: Д.Золбаяр.