Занабазарын Даваасүрэн
"Хүний сайхан сэтгэл" кинонд тулгар биетэй бүсгүй завин дээр төрдөг шүү дээ. Тэр эмэгтэйд ямар жүжигчин тоглосоныг та бүхэн мэдэх үү?
Зохиогч Д.Золбаяр ·
"Хүний сайхан сэтгэл" кинонд тулгар биетэй бүсгүй завин дээр төрдөг шүү дээ. Тэр эмэгтэйд ямар жүжигчин тоглосоныг та бүхэн мэдэх үү?
Занабазарын Даваасүрэн 1961 онд Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төржээ.
1979 онд аймагтаа арван жилийн сургуулиа төгсөөд УБДС-ийн дуулаачийн ангид элсэн оржээ. Дөнгөж оюутан болоод Чимэд-Осор гуайтай хамт кинонд тоглох хувь тохиосон нь түүнд жүжигчин болох боломжийг нээжээ.
1985 онд УБДС-ийг дуулаач, кино драмын жүжигчин гэсэн давхар мэргэжлээр төгсчээ. Даваасүрэн эгчийн дуулаачийн багш нь гавъяат жүжигчин П.Цэвэлсүрэн, жүжигчний уран чадварын багш нь алдарт найруулагч Г.Доржсамбуу нар байжээ.
Төгсөөд Эрдэнэтийн театрт дуучин, жүжигчнээр ажиллаж байгаад зах зээлийн нийгэмтэй золгосон байна.
Даваасүрэн жүжигчин "Мөнхзул" нэртэй ганц хүний театр байгуулан ажиллаж, хүүхдийн сэдэвтэй шүлэг, яруу найраг туурвиж хэд хэдэн ном гаргасан хүн шүү.
1980 он "Хүний сайхан сэтгэл" тулгар бүсгүй
2016 онд миний найруулсан "Чингисийн хүүхдүүд" киноны багийн дарга Сундуйн эхнэр Алтайд тоглосон юм.
Мөн "Эцсийн цэг", "Саятан болох дамжаа" зэрэг 10 гаруй кинонд тоглосон байна.
МУСТА жүжигчин Даваасүрэн эгч одоо Архангай аймгийн төвд хүүхдүүдтэйгээ амьдарч байгаа.
Авъяаслаг жүжигчнийг кинондоо тоглуулаарай найруулагч нараа...
Эх сурвалж: Д.Золбаяр.