Борхүүгийн Гэрэлмаа
Урьд монгол бүсгүйн цэвэр ичимхий зан, намба төрх гэж их ярьдаг байлаа. Одоо ч тэр үг америк, солонгос киног их гаргадгаас домог болон үлдэж дээ.
Зохиогч Д.Золбаяр ·
Урьд монгол бүсгүйн цэвэр ичимхий зан, намба төрх гэж их ярьдаг байлаа. Одоо ч тэр үг америк, солонгос киног их гаргадгаас домог болон үлдэж дээ.
Манай киноныхон чухам л тийм монгол төрхтэй, хөрслөг бор бүсгүйчүүдийг эрэн хайж кинондоо тоглуулахыг эрхэм болгодог байжээ. Яг л ийм хүн бол "Ирж яваа цаг" киноны Маралмаад тоглосон бүсгүй Гэрэлмаа гэдэгтэй та бүхэн санал нийлэх байх.
1969 онд Өмнөговь аймагт төрсөн Борхүүгийн Гэрэлмаа. Мэргэжлийн жүжигчин бус боловч хэд хэдэн кинонд гол болон туслах дүр бүтээжээ. Хожим буюу 2002 онд "Мюзик Холл" сургуулийг найруулагч мэргэжлээр төгссөн бөгөөд МҮОНТВ-д найруулагч хийж байсан.
1986 он "Ирж яваа цаг" Маралмаа
1986 он "Нандин эрдэнэ" Оюун
1987 он "Би нисэх дуртай" буудалд ярилцдаг бүсгүй
1988 он "Мандухай сэцэн хатан" Саахай
1991 он "Амин мөр" Насан
1993 он "Хүсэл хясал" Хажид эдгээр кинонуудад чадварлаг тоглосон юм.
Монгол жүжигчин бүсгүй гэж...
Эх сурвалж: Д.Золбаяр.