Дэчинравдангийн Балчинпүрэв
Дурангийн ард ажилладаг бас нэгэн уран бүтээлчийг өнөөдөр танилцуулая. Энэ хүний залуу нас, уран бүтээл нь зах зээлд шилжих шилжилтийн эгзэгтэй үед өрнөж кино урлагаа нуруундаа үүрэлцсэн гавъяатай билээ.
Зохиогч Д.Золбаяр ·
Дурангийн ард ажилладаг бас нэгэн уран бүтээлчийг өнөөдөр танилцуулая. Энэ хүний залуу нас, уран бүтээл нь зах зээлд шилжих шилжилтийн эгзэгтэй үед өрнөж кино урлагаа нуруундаа үүрэлцсэн гавъяатай билээ.
Дэчинравдангийн Балчинпүрэв 1950 онд Ховд аймгийн Дарви суманд төржээ.
1969 онд "Монгол кино" үйлдвэрт туслах оператороор ажилд орсон бөгөөд 1978 онд ЗХУ-ын БХКУДС-д элсэн орж 1982 онд кино операторын мэргэжлээр төгсчээ.
1982-1992 онд "Монгол кино" үйлдвэрт ерөнхий оператор
1992-1999 онд "Орчлон фильм" компанид ерөнхий оператороор ажиллаж байжээ.
Балчинпүрэв ах РТВДС-д багшилж байгаад гавъяаныхаа амралтыг эдэлж эхэлсээн.
Д.Балчинпүрэв операторын ажилласан баримтат кинонуудыг бус уран сайхны кинонуудыг нь л дуръдвал:
1986 он "Сүүдэр"
1988 он "Уул усны үр сад"
1992 он "Соёо"
1992 он "Хүйн холбоо"
1992 он "Агарын гурван сүлжээ"
1993 он "Алиа салбадай"
1993 он "Жас өдөр"
1993 он "Чамд итгэж явсан"
1993 он "Мичидийн зургаан гялаан"
1993 он "Учрах тавилан"
1993 он "Хэлтгий заяа"
1994 он "Бурханы ерөөлөөр"
1994 он "Наймаачин"
1994 он "Хайрын нулимс хатдаггүй"
1994 он "Тэнгэрийн түшиг"
1994 он "Ламбуагуайн нулимс"
1995 он "Араанд нь алт, ард нь хутга"
1996 он "Тэнгэрийн амьтан"
1997 он "Ээ бондгорын гэлэн"
1997 он "Наран ургахыг хүлээхгүй"
2000 он "Алганы хээ" эдгээр кинонуудын зургийг авсан юм.
Балчинпүрэв ахдаа эрүүл энх, сайн сайхныг хүсэж удахгүй төр засагтаа үнэлүүлээрэй гэж ерөөе өө.
Эх сурвалж: Д.Золбаяр.