Лувсангомбын Чаминчулуун
МУГЖ Чаминчулуун гуайг мэдэхгүй танихгүй хүн өнөө цагт байхгүй байх аа. Гэхдээ алдарт жүжигчин маань анх ямар кинонд тоглосныг нь мэдэх үү?
Зохиогч Д.Золбаяр ·
МУГЖ Чаминчулуун гуайг мэдэхгүй танихгүй хүн өнөө цагт байхгүй байх аа. Гэхдээ алдарт жүжигчин маань анх ямар кинонд тоглосныг нь мэдэх үү?
Лувсангомбын Чаминчулуун 1952 онд Улаанбаатар хотод төржээ.
Хөгжим Бүжгийн дунд сургуулийн шанз хөгжмийн ангийг төгссөн охин жүжигчин болохыг хүсэн театрт үйлчлэгч улмаар нүүр хувиргагч ч хийж явжээ.
1980 онд ЗХУ-ын Армяны Ереван хотын театр урлагийн дээд сургуулийн жүжигчин мэргэжлээр онц дүнтэй, улаан дипломтой төгсчээ.
1980-1982 онд "Монгол кино" үйлдвэрт
1982-1987 онд Улсын Драмын театрт
1987-1990 онд Армийн театрт
1990-1995 онд Хошин урлагийн театрт тус тус жүжигчнээр ажиллажээ.
УБДС, СУИС-д олон жил багшилсан энэ хүний шавь нар ар, өвөрмонголд олон байдаг билээ.
1980 он "Говийн зэрэглээ" айлын эхнэр
1980 он "Эргэж бодох бодол" багш
1992 он "Бэрсүүт жүрж" Чаминчулуун
1993 он "Би эмээ болохгүй" Хорлоо
1994 он "Жас өдөр" Долгор
1997 он "Еэ бондгорын гэлэн" кинонуудад тогложээ.
Орчин үеийн хичнээн кинонд тоглосныг нь би таашгүй. Жүжиг, теле жүжигт тоглосныг нь театр судлаач нарт орхилоо.
Л.Чаминчулуун гавъяатдаа эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе өө.
Эх сурвалж: Д.Золбаяр.