ТүүхЦуврал: Монгол киноны уран бүтээлчид — Д.Золбаярын цуврал · 261-р хэсэг
П.Бандьхүү
Чи мэддэг юм байна хө. Чаддаг юм байна хө... Үзлээ. Харлаа...
Зохиогч Д.Золбаяр ·
Чи мэддэг юм байна хө. Чаддаг юм байна хө... Үзлээ. Харлаа...
Энэ үгийг хэлдэг П.Бандьхүү гуайн талаар урьд нь бичиж байсаан. (Нэрийг кинонуудын титрт бичсэнээр)
Хүмүүсийн хэлсэн, зөвлөснөөр түүний тоглосон хэд хэдэн киног оллоо. Харин "Аман хуур" дээр тоглосон хүн мөн эсэхэд эргэлзэж л байгаа шүү.
1959 он "Ардын элч" наадамчин
1962 он "Хөхөө гэрлэх дөхлөө" Данин
1963 он "Аман хуур" бригадын дарга ?!
1965 он "Хүний мөр" дэслэгч
1970 он "Улаан дарцаг" лам.
Хэдийгээр тоглосон киног нь олсон ч чухам ямар хүн байсан талаарх мэдээлэл олдоогүй л байна даа.
Эх сурвалж: Д.Золбаяр.