Бямбажавын Базаррагчаа
Өнөөдөр нэгэн уран бүтээлчийн төрсөн өдөр тохиож байгаа юм байна.
Зохиогч Д.Золбаяр ·
Өнөөдөр нэгэн уран бүтээлчийн төрсөн өдөр тохиож байгаа юм байна.
Бямбажавын Базаррагчаа 1963 онд Улаанбаатар хотод төрсөн.
1987 онд ЦНДС-ийг төгссөн.
1987-1993 онд "Монгол кино" үйлдвэрт жүжигчин.
1985 он " Бид мартахгүй" Аюуш
1986 он "Ирж яваа цаг" Готов
1987 он "Мандах нарны туяа" Сүхбаатар
1988 он "Уул усны үр сад" Цэрэн
1990 он "Сүүн цагаан өргөө" Мишиг
1990 он "Тод магнай" адуучин
1992 он "Цөвүүн цагийн богд" Цамбагарав
1993 он "Төөрөлдсөн заяа" Цэрэн
1994 он "Монголжингоо" Хас
1995 он "Цэц магнай" Төмөрсүх
2016 он "Бүү март" Намсрай
2016 он "Цагаан хадаг" аав
2018 он "Багш" зэрэг олон кинонд тоглосоор яваа билээ.
Базаррагчаа жүжигчин хэдэн жил гадаадад амьдарч байсан ч эх орондоо ирж уран бүтээлээ үргэлжлүүлэн туурвисаар байгаа юм. Саяхан түүнд төр засаг ивээлээ үзүүлж МУГЖ цол тэмдгээр энгэрийг нь мялаасаан.
Эхнэр С.Сарангэрэл нь мөн л авъяаслаг жүжигчин билээ.
Та бүхэндээ аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе өө.
Эх сурвалж: Д.Золбаяр.