Бүдрагчаагийн Чимиддорж
МУ-ын Соёлын гавъяат зүтгэлтэн, кино найруулагч Б.Чимиддорж ах маань бурхан боллоо гэсэн таагүй мэдээг сонслоо.
Зохиогч Д.Золбаяр ·
МУ-ын Соёлын гавъяат зүтгэлтэн, кино найруулагч Б.Чимиддорж ах маань бурхан боллоо гэсэн таагүй мэдээг сонслоо.
УМ МА НИ БАД МИ ХУМ
Бүдрагчаагийн Чимиддорж 1950 онд Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн.
1968 оноос Монгол Кино үйлдвэрт галчаар ажилд ороод техникч, туслах найруулагч, ассистент найруулагч, 2-р найруулагч, найруулагч болтол бүх л дамжлагыг нь дамжжээ.
1980-1983 онд Марсизм Ленинизмийн оройн дээд сургуулийг төгссөн байна.
1977 он "Хөх ногооны униар" хүргэн Санчир
1978 он "Газрын жигүүр" туслах машинист
1978 он "Их замын эхэнд" ардын засгийн түшмэл
1980 он "Шийдвэрлэх алхам" Мөнхболд
1982 он "Газарчин" индиан
1989 он "Хөх өвсний нуур хөлгүй" дарга
эдгээр дүрүүдэд тоглосон бол
1989 он "Даль хагдрах цагаар" зохиолчоор ажилсан.
1993 он "Хүлээх газар"
1993 он "Саятан"
2002 он "Газрын хол"
2003 он "Залхуу жаалын паян" зэрэг киног найруулжээ.
Тэрээр "Баянбулгийнхан", "Газрын жигүүр", "Тууврын замд", "Гийнгоо", "Шийдвэрлэх алхам", "Жаргал даахгүйн зовлон", "Сахиус уу, сахиул уу", "Тууврын замд", "Эргүүлэг" кинонуудын дууны шүлгийг зохиосон.
Мөн шатрын спортын мастер хүн байлаа.
Б.Чимиддорж найруулагч 2021 онд МУ-ын Соёлын гавъат зүтгэлтэн цол тэмдгээр шагнагдсан билээ.
Эх сурвалж: Д.Золбаяр.