Нямдаваагийн Бадрал
Дэлгэцийн нэгэн од харвалаа.
Зохиогч Д.Золбаяр ·
Дэлгэцийн нэгэн од харвалаа.
УМ МА НИ БАД МИ ХУМ
- Нямдаваагийн Бадрал 1965 онд Улаанбаатар хотод төрсөн.
1984-1989 онд Үндэсний телевизэд туслах найруулагчаар ажиллаж байгаад 1989-1993 онд СУИС-д суралцаж жүжигчин болжээ.
1993-1997 онд Улсын Драмын театрт жүжигчин.
1980 он "Эргэж бодох бодол" найз
1983 он "Үүр цайхын өмнө" Сүхийн найз
1985 он "Би чамд хайртай" Баяраа
1990 он "Модон могой" Баяраа
1991 он "Аргамжаа" хулгайч Нэргүй
1992 он "Буяны нүгэл" хиа
1992 он "Эрэл"
1993 он "Амилсан чөтгөр" Бааяа
1993 он "Босоо ороолон" шааринчин
1993 он "Өдрийн оддын зүгт" найруулагч
1993 он "Домог жаргасан цаг" Ламуу
1993 он "Нүглийн золиос" Батбаяр
1993 он "Дээд хэмжээ" цагдаа
1994 он "Жас өдөр" Энхээ
2009 он "Би чамд хайртай-2" Баяраа
2012 он "Бодлын хулгайч" багш
2013 он "Босго тотго" ОАУСК
Түүний аав нь кино найруулагч Н.Нямдаваа, ээж нь МУГЖ Ш.Цэцэгээ гуай байлаа. Харин дүү нь жүжигчин Н.Бат-Амгалан юм.
Эх сурвалж: Д.Золбаяр.