Чадраабалын Дашзэвэг
Ховдын театрт сайхан монгол өвгөчүүл байжээ. Жамц баян, Ширнэн өвгөнд тоглосон гавьяат жүжигчин Д.Найдан, "Нийслэл хүү"-ийн Данший, "Баянбулгийнхан" киноны буриад өвгөн Мөнхөөд тоглосон гавьяат жүжигчин С. Мэндээ нарыг урьд нь танилцуулсан…
Зохиогч Д.Золбаяр ·
Ховдын театрт сайхан монгол өвгөчүүл байжээ. Жамц баян, Ширнэн өвгөнд тоглосон гавьяат жүжигчин Д.Найдан, "Нийслэл хүү"-ийн Данший, "Баянбулгийнхан" киноны буриад өвгөн Мөнхөөд тоглосон гавьяат жүжигчин С. Мэндээ нарыг урьд нь танилцуулсан билээ. Одоо жүжигчин, найруулагч Ч.Дашзэвэгийг танилцуулья. Чадраабалын Дашзэвэг 1922 онд Ховд аймгийн Чандмань суманд төржээ. 1957-1961 онд МУИС-ийг театрын найруулагч мэргэжлээр төгссөн байна. Төгсөөд Ховд, Увс аймгийн театруудад найруулагчаар ажиллаж байгаад 1970 оноос УАДБЧ-ийн орлогч даргаар олон жил ажиллажээ.
1977 он "Хөх ногооны униар" Даваа
1992 он "Эцгийн голомт" Гонгор Ийм хоёр кинонд тоглосон байна.
Эх сурвалж: Д.Золбаяр.