Жамсрангийн Гүр
"Сэрэлт" кинонд Сүрэн хүүхэн дүүгээсээ ирсэн чихрийг хадгалж хадгалж найз залуудаа өгөхөд нь харуулж байгаад л бүгдийг нь амандаа хийчихдэгийг та бүхэн санаж байна уу? Тэр найз залуу Жамцад Үндэсний ТВ-ийн ууган найруулагч нарын нэг…
Зохиогч Д.Золбаяр ·
"Сэрэлт" кинонд Сүрэн хүүхэн дүүгээсээ ирсэн чихрийг хадгалж хадгалж найз залуудаа өгөхөд нь харуулж байгаад л бүгдийг нь амандаа хийчихдэгийг та бүхэн санаж байна уу? Тэр найз залуу Жамцад Үндэсний ТВ-ийн ууган найруулагч нарын нэг найруулагч Ж.Гүр тоглосон юм. Жамсрангийн Гүр 1927 онд Дорнод аймгийн Хөгнө суманд төржээ. 1949-1951 онд Дорнод аймгийн ХДТ, 1951-1966 онд Улсын ХДТ-т жүжигчин, 1966-1988 онд. Монголын Үндэсний Телевизэд найруулагч хийж байсан байна. 1994 онд бурхан болжээ. Ж.Гүр найруулагчийн тоглосон өөр киног хайж байтал 1968 онд бүтээгдсэн "Өглөө" киноны титрт бүр онцолж хэлбэл оролцон тоглосон хүмүүсийн нэрс дотор Гүржавт тоглодог Чулуунцэнд гуайнхаас ч өмнүүр нэр нь бичигдсэн явдал их сонирхол татлаа. Эсвэл "Хайчинд орж" дүр нь тэгтлээ хасагдсан юм болов уу. Миний хувьд "Өглөө" киног цээжээр мэддэг гэж боддог байсан маань худлаа болж дахин дахин хэд хэдэн удаа нягтлаж үзээд энэ дүрийг мөн гэж үзлээ. Киноны эхэнд Хиагтыг дөнгөж чөлөөлөөд Ардын түр засгийн байранд бичээчид "-Иймийн тул олон монголчууд энэхүү туслахаар ирсэн орос улаан цэргийг гамин хятад, барон унгерний хулгай нартай адил хэмээн айн сандарч үл болноо" хэмээн дуудан бичүүлж байдаг бага даргыг сайн анзаараарай. ТВ-д хамт ажиллаж байсан хүмүүс мэдэх л байхдаа...
Эх сурвалж: Д.Золбаяр.