Тангадын Пэрэнлэй
"Моторын дуу" киноны Даржаагаараа үзэгчдэд аль хэдийн танигдсан мөртлөө төдийлөн олон кинонд тоглоогүй, тоглодоггүй нэгэн эрхмийг танилцуулъя. Тангадын Пэрэнлэй 1946 онд Дундговь аймгийн Цогт-Чандмань суманд төржээ. 1970 оноос Хүүхэлдэйн…
Зохиогч Д.Золбаяр ·
"Моторын дуу" киноны Даржаагаараа үзэгчдэд аль хэдийн танигдсан мөртлөө төдийлөн олон кинонд тоглоогүй, тоглодоггүй нэгэн эрхмийг танилцуулъя. Тангадын Пэрэнлэй 1946 онд Дундговь аймгийн Цогт-Чандмань суманд төржээ. 1970 оноос Хүүхэлдэйн театрт ажиллаж олон арван хүүхэлдэйн баатруудыг амьлуулсан хүндээ. 1973 он "Моторын дуу" Даржаа 1989 он "Хөх өвсний нуур хөлгүй" Санжаа 1993 он "Хойлогийн мөрөөр" Баньдхүү 1990-ээд оны дундуур "Бадарчин" хэмээх видео кинонд тоглож байжээ. Пэрэнлэй ах маань кинонд тоглолгүй телевизийн "Пэ Пэ өвөө" нэвтрүүлэгээ хөтлөөд л байгаа билээ. Багшийн минь хоёр ч кинонд тоглосон эрхэм ахдаа эрүүл энхийг хүсэн ерөөе.
Эх сурвалж: Д.Золбаяр.