Нацагдоржийн Батцэцэг
МУГЖ Н.Батцэцэг эгчийн талаар бичих ч илүүц биз ээ. Учир нь бүх үзэгчид мэддэг, өөрөө ч гялалзсаар яваа билээ. Нацагдоржийн Батцэцэг 1957 онд Улаанбаатар хотод төржээ. 1974-1979 онд МУИС-ийг орос хэлний багш, орчуулагч мэргэжлээр төгссөн…
Зохиогч Д.Золбаяр ·
МУГЖ Н.Батцэцэг эгчийн талаар бичих ч илүүц биз ээ. Учир нь бүх үзэгчид мэддэг, өөрөө ч гялалзсаар яваа билээ. Нацагдоржийн Батцэцэг 1957 онд Улаанбаатар хотод төржээ. 1974-1979 онд МУИС-ийг орос хэлний багш, орчуулагч мэргэжлээр төгссөн байна. 2004 онд МУГЖ гэдэг эрхэм алдрыг хүрсэн билээ. 1975 он "Эх бүрдийн домог" Нарангарвуу
1978 он "Суварган цэнхэр уулс" Солонго 1979 он "Тойрох хуудас" Дэлгэр 1981 он "Гэрлэж амжаагүй явна" Сүрэн
1982 он "Тэмцлийн оч"
1982 он "Газарчин" Индиан хүүхэн 1985 он "Их замын тоос" Эвлэлийн хороон дарга 1985 он "Фронтод явах өргөдөл" Буниа 2000 он "Хааны сүүлчийн хатан" Гэнэнпил хатан 2000 он "Зүүдэнд ирсэн хонгорхон ижий" 2000 он "Цагаан сүүний домог" 2001 он "Уучлаарай хайрт минь" 2002 он "Жинжиймаа" 2002 он "Мэлмий" 2002 он "Вансэмбэрүү" 2003 он "Хэен хаур" 2003 он "Сийлэнбөөр" 2014 он "Цэн тогоруу" 2014 он "Сүүлчийн шөнө" Саянцэцэг зэрэг кинонуудад дан гол дүрд тогложээ. Батцэцэг эгчийн олон кинонуудаас нэг л киног нь онцолъё. 1982 онд БНАГУ-ын ДЕФА кино студи МОНГОЛ КИНО үйлдвэртэй хамтран "Газарчин" кино хамтран бүтээхээр болжээ. 70-80-аад оны хүүхэд залуус бид байлдаантай кино бас индиантай кинонд нусгүй байлаа. Соц системийн бусад орны залуус ч бидэнтэй адил байжээ. Яг сонирхол дээр нь ДЕФА студийнхэн ажиллаж "Хэлмэгдсэн омгийнхон" хэмээх цуврал кино бүтээж санхүүгээ зузаатгаж байсан юм. Энэ киноны гол дүр Чингачгукт Югославын жүжигчин Гойко Митч гэдэг културист эр тоглож социалист нийгмийн бараг бүх хүүхнүүдийн сэтгэлийг эзэмдэж байсан гэхэд хилсдэхгүй. Тэр үед бодибилдинг гэж мэдэхгүй културист, атлетикч л гэж яридаг байлаа. Гойко Митч бол мундаг булчинтай мань мэтдээ Шварцнеггер. Ийм мундаг алдартай жүжигчинтэй хэн хамтарч тоглох бол гэдэг яриа кино үйлдвэрээр нэг тархсан гэнэ лээ. Германы киночид ирээд цөөхөн монгол жүжигчин авсан юм. Гавьяат жүжигчин Л. Нямсүрэн. Залуу жүжигчин Д. Гүрсэд (одоо МУГЖ болсон) хоёрт л эпизодины дүр ноогджээ. Харин Батцэцэг эгч бүр гол дүрд нь тоглосон азтай жүжигчин билээ.
Эх сурвалж: Д.Золбаяр.